Орхон аймагт Уул уурхай-металлурги-химийн үйлдвэр байгуулахаар 1,217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Хуралдаанаас гарсан зарим шийдвэрээс дурдвал:

  •  Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Байнгын Ажлын хэсэг байгуулж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг даргаар томилж, газар дээр нь хяналт тавьж ажиллахыг үүрэг томиллоо.
  • Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн нийт 1,217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг батлав.
  • Мөн Мээргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталсан байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments